click here pls.....

среда, 14 апреля 2010 г.

ХОНГОР ЗУЛ

Ойн цагдаа намайг vvр цайхаас урьтаж ирээрэй гэсэн. Хонгорзулын тухай ярьж єгнє гэснийг санаад би эртээ гэгч бослоо.

Эмгэг биеийн нь яс янгинан євдєж байгаа бололтой гиншиж хэвтсэн эмгэн буурал эжий минь дэнгийн гэрэл бvртэлзэж, нойрмог нvдээ нухлаад,

Хvv минь ийм эрт хаачихна вэ? гэж дорой дуугаар асуув.

Ойн цагдаатай хоёул гєрєєс намнана гэхэд,

Мэдэж яваарай цаадах чинь олигтой хvн биш дээ гэв.

Тэнгэрийн хаяа битvv байхад ойн цагдаа бид хоёр хєвчид гарахаар явлаа.

Энэ хvн бусдын боддогтой адил тийм тэнэг мангуу биш. Хэрийн хvнтэй нийцдэггvй нууц сэтгэлтэй, хачин этгээд байдалтай бєгєєд ой модыг амьтайгаа чацуулан хамгаалдаг учир муу санаатай мулгуу бодолтойд тооцогддог биз дээ.


Заримдаа ой тайгаар орон гэрээ хийж, хэд хоног залган уул хєвчийн гvнд хэрэн хэсэн явах бєгєєд идэр гурван есийн хvйтэн шєнє, битvv ойн дунд гулгуун хэмээх их тvvдэг асаагаад, бор гєрєєсний мах шарж идээд, нударгын чинээн толгойтой оготор гаансандаа тамхи нэрж, гашуун утаагий нь залгилж, хєвчийн хvрэн баавгайн арьсан дээр хажуулдан хэвтэхдээ ганц бах нь ханадаг гэлцэнэ. Сvсэг ихтэй чавганц нар тvvнийг «хар махгалын ХУВилгаан гэж цуурхдаг билээ.

Эх нутгаа орхин явснаас хойш олон жилийн дараа би нэгэн сарын амралтаа єнгєрvvлэхээр буурал ээжийндээ ирсэн бєгєєд бага залуу насандаа, ойн цагдааг бусдын адил зэвvvрхэн vздэг байжээ. Харин одоо ном бичигт шунамхайрч, байгаль ертєнц хvн амьтны элдэв явдлыг ихэд сонирхох болсон тул ойн цагдааг амьдралын нэгэн vзvvрт сэтгэл санаагаа нууцалж хvнээс онцгой явах тавилантай болсон сонин хачин хvн гэж тvvний амьдралын учир явдлыг уудлан илрvvлэхээр санаа шулуудан аль л байдаг арга ухаанаа зарж ой хєвчийн тухай vлгэр домгийг нь єдєєн яриулж аливаа санал бодлыг нь даган баясан, тал єгсний учир би дотно хvн нь болж авлаа.

Бидний ууланд авирахын vес vvр цайж эхлэв. Нэвсгэр хар ойн дундаас энд тэнд хєвчийн хєх байцас цухуйн харагдахаар ойн цагдаагийн ярьсан vлгэр домог санагдана.

Хонгорзулын тухайд бол бас л ямар нэгэн vлгэр домог сонсоно гэж боддог байлаа.

Хонгорзул! Ойн цагдаа хааяа энэ нэрийг хэлэхдээ нvд буруулж, уйтгартай бєгєєд сvртэй болдог байлаа. Тэгэхээр нь Хонгорзул гэгч єєрийн нь амьдралтай ямар нэг холбоотой байх гэдэг бодол тєрєєд тэр тухай ярьж єгєєч гэж гуйхаар «Найман сарын сvvлчээр Нэрст уулын ар талд гарч баавгай агнана. Тэгэхдээ би чамд ярьж єгємз» гэсэн юм. Одоо бид тийшээ очиж яваа нь энэ билээ.

Ойн цагдаа хvнд, хєлтэй хєгшин зээрд морин дээрээ хажуулдан хєглийн харлаж байгаа ойн зvг ширтэж явна. Том гуулин аралтай суран бvсэндээ vйсэн хуйтай, ясан иштэй том хутга хавчуулж мєрєвч мод нь халцарсан хураан буу vvрч, ярайтал чихсэн сумтай ширэн дайз бvсэлжээ. Бvйлсний vндсээр хийж, хvрэл цагирагаар чимсэн том гаансаа зуусан нь бух тэрэг мэт утаа савсуулж, он жил хуучирсан одончуу юvдэнгийн нь чихэвч налбаг салбаг хийнэ.

Ой хєвчид мацахдаа гєрєєс мэт сурамгай болсон морь нь битvv ширэнгийн зай завсрыг андахгvй ажээ. Би дєрєєгєєрєє модонд тээглэж, нvvрээ мєчирт чавхдуулж, яаран бачимдан дагаж явлаа.

Yvрийн туяа ойн гvнд нэвтэрчээ. Гэвч нvд дасаагvй хvнд нvvл модны орвон, ойн ёроол дахь бул чулуу, модон гахай юмуу баавгай шиг харагдана. Наймдугаар сард ой хєвч бvрэн чимгээ зvvжээ. Шилмvvст модны титмийг цогцолсон гишvv мєчрийн завсраар, оюу єнгєтэй гэгээ татан, нарийхан гол шиг хус улиас навч найлзуураа дааж ядан гайхахдаа шєнийн будангаас хvртсэн шvvдрийн сэрvvн дуслаар шvршинэ. Ойн хєвд ногоонд шингээстэй чийг усыг амталсан зvйл бvрийн цэцэг жимсний анхилуун vнэр єгvvлж баршгvй сайхан. Наран єєдєлж уулын ташланд туссан тvрvvчийн туяа нь моддын завсраар харван зурайж, шєнє тогтсон манан буданг нэвтлэв. Моддын урт хар сvvдэр уул єєд тэмvvлж, нарны гэрэлд умбасан ойн цоорхой дахь єндєр ургацат цэцэг ногоонд агссан шvvдрийн бємбєлєг алтан одот ундрам чулуу мэт гялалзав.

Бид эртэлж мордсон тул одоо нэгэнт Нэрст уулын ар биеийг барьж явна. Нэлээд єндєрт гараад эргэж харвал тэртээ хєхємдєг лаван татсан хєвчийн дээгvvр цаст уулын цагаан оргил єглєєний наранд тодроод, цэлмэг тэнгэр єєд улбар туяа цацруулан байна.

Би байгалийн vзэсгэлэн сайханд сэтгэлээ єгч орхиод, замчныхаа тухай мартах дєхжээ. Тэгтэл морьд маань чихээ сортойлгон сэрэмжлэхийн сацуу ойн цагдаа ямар нэг бодьгvй биетэй юм шиг чив чимээгvй vсрэн бууж, нvд ирмэхийн зуур буугаа мулталж цулбуураа над хаяж єгєєд битvv ширэнгэнд шингэн замхрах адил алга болов.

Хэдэн мєч єнгєрлєє. Чихээ солбиулж, биеэ хєвчлєн байгаа морьд гэнэт огло vсэрсний дараа буун дуу сонсдов. Ой мод сvртэйеэ нvргэлэн цууриатав.

Дахиад шувуу жиргэж, уулын горхи шоржигнохоос єєр анир чимээгvй болсны дараа буу дуугарсан зvг яаран очлоо.

Ойн цагдаа хожуул дээр сандайлаад хvрэл чимэгт аварга гаанснаасаа хєх утаа баагиулна. Хажууд нь том хар баавгай хэдийн унажээ.

Болор уст уулын горхины дэргэд гал тvлж бяцхан зэс тогоонд цай тавиад хоёул тавлан суулаа. Горхины урсах чимээ их л сонихон нэгэн vе бvл-бvл-гvл-гvл гэх бvдэг чимээ сонсдож байснаа бас тогтуухан цєєрємд чулуу шидэх адил тодхон чимээ гарна. Жигvvртэн шувуу жиргэх ус шоржигнох, навч найлзуур сэржигнэх энэ бvхэн ерийн боловч сэтгэл санааг бvvвээлэн мансууруулагч ойн доторх хєгжмийн хєг аялгуу ажээ.

Нар дээр гарч модод сvvдрээ хураавч, цаст уулнаас vлээж байгаа намрын салхи сэрvvн.

Ойн цагдаа хvндээр шvvрс алдаж миний бодлыг замхрууллаа.

Хонгорзул минь яг энvvхэнд намайгаа хvлээдэг сэн гээд ногоон дээр хажуулдав.

Би ам ангайж, амьсгаагаа дарлаа.

Хєєрхий Хонгорзул минь гайхалтай бvсгvй байж билээ. Тєрсєн нутгийнхаа ой хєвчийн эзэгтэй, лусын дагина шиг энэ байгаль ертєнцийг цогцолсон ил далдын vзэсгэлэн сайхан бvхнийг над мэдрvvлсэн юм даа. Дvv минь чи тvvнийг цэцэгнээс мэндэлсэн бvсгvй байсан гэж бодоорой. Ойн яргуй цоморлигоо дэлгэх, монос мод нахиагаа задлах єдрийг хvртэл тэр андахгvй мэддэг байлаа.

Ойн дунд энэ дэлхийн vзэсгэлэн сайхны охь манлай нь байдаг юм шvv.

Бидэнд олдохгvйгээс биш ой дотор алтан мєнгєн цэцэг навч байдаг гэж Хонгорзул минь ярьдаг байлаа.

Модны навч цэцэгний дэлбээнд тогтсон шvvдрийн дуслыг мєнхийн рашаан гэж хvртдэг, ой хєвчийн агаар салхинд шингэсэн цэцэг жимсний vнэрийг мэддэг байжээ. Хонгорзул vнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм.

Энэ дэлхий ертєнцєд хичнээн их хайртай байсан гэж санана.

Ой мод, цэцэг навч, жигvvртэн шувуу тэр бvхэнд хичнээн хайртай байсан гэж санана. Хонгорзулын минь хайрт орон дэлхий ой хєвч бидний богинохон жаргалын єлгий болсон юм.

Дvv минь чи ой шуугиж модны навч шивэгнэхийг сонсож байна уу. Миний Хонгорзул ертєнцийн энэ эгшиг дууг гайхалтай уран гоё тайлбарлан ойлгуулж чаддаг байлаа. Єєрєє хичнээн сайхан дуулдаг байсан гэж бодно. Хонгорзулыг дуулахаар хєвчийн мод жингэнэн цууриатаж цэцэг навч найган ганхаж, огторгуйд нисэж яваа бvргэд шувуу жигvvрээ дэлгээд элэн хальдаг байсан юм.

Хонгорзул арван долоохон настай, уулын горхины ус шиг мэлмэрэнхэн байдаг тунгалаг хар нvдтэй, шvр шунх шиг улаан ягаахан уруултай уяхан бор бvсгvй байлаа. Эх болсон байгаль дэлхийн хайр хишиг vзэсгэлэн гоог євлєн авч тєрсєн юм.

Дvv минь! Хонгорзул арван долоохон настай байжээ. Бид хоёр эрхийн чинээ, эвий багахан наснаасаа баян Гарьдын хонь хариулдаг байв. Он жил єнгєрч, хvний vрс єслєє. Золгvй нэг єдєр Баян гарьдын хорлонт нvд Хонгорзулыг ширтсэн юм. Тэгээд хоёр чих дvлий хойтох урдахаа мэдэхгvй усан тэнэг хvvдээ эхнэр болгож богтлон авлаа.

Хонгорзулыг баян Гарьдын мангуу хvv гэрийнхээ мухарт хашиж, хорт могой шиг хяхарч, ховдог чоно шиг архирч байжээ. Хавчиг толгойтой, хар элэгтэй тэр муухай амьтан хаа л явбал дагаж явдаг, хавьтсан хvнтэй хардаж хайр найргvй жанчдаг байлаа. Хєєрхий Хонгорзул хатсан навч шиг хорчийж, хар нvд нь булингартаж, ягаан уруул нь зэвхийрлээ. Аз болж тэнэгийнхээ нvднээс далд хааяа надтай уулзавч, бузарлагдсан бие ариун нєхєрлєл ангид гэж хэлдэг байлаа.

Тэр жилийн хавар боллоо. Мєрєн голын мєс халзарч шугуй мод нахиалж, усны шувуу ирэв.

Баян Гарьдын малын хойноос явж байгаа Хонгорзул гунигт дуу холыг зорин уянгална. Тэнэг хар хvн сайн морь унаад тvvнийг харуулдан явдаг байв. Хєвчийн мод ногоорч хєхєє шувуу донгодов. Огторгуйн мандалд наран гийж, дэлхийн хєрсєнд цэцэг ногоо дэлгэрч байвч Хонгорзулын нvд уйтгарын мананд хучаастай. Тэр сэтгэл булаам ялдам сайхнаар инээмсэглэдэг байснаа ч мартжээ.

Зуны тэргvvн сарын нэг єдєр Гарьдын бэр оргож гэнэ гэж нутгийнхан ярилцлаа.

Хонгорзул бид хоёр яг энvvхэн хавьд уулзсан юм. Тэгээд эх нутгийн маань уул хєвч, ой мод хар элэгтэн, харгис санаатнаас биднийг нууж, ариун усаараа ундалж амтат жимсээрээ тэжээсэн юм.

Хонгорзул дахиад цэцэглэн сэргэлээ. Зуны цэлмэг шєнийн тvмэн тvмэн од хайрлан ширтэж, цаст уулын сэрvvн салхи энхрийлэн илбэж, жигvvртэн шувуу тойрон жиргэж, хєх хад хємєгтєє хоргодуулж, ногоон ой сvvдрээрээ халхалж байлаа.

Баян Гарьдын тэнэг хvv араа шvдээ хавирч, ар євєрт гарч хагархай хэнгэрэг шиг паржигнаж, хамаг амьтны тvйвээж байжээ.

Хонгорзул vнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм. Тэгэвч айл амьтан адуу малын барааг мєрєєдєх болж, бид ХЄВчийн гvнээс эргэж ирлээ. Тэгтэл гай дайрч Гарьдын хар тэнэг миний анд явсан хойгуур Хонгорзулыг олоод боож алсан юм.

Би гашуудал хилэнгийн туйлд хvрч Гарьдын тэнэг хvvгийн тархий нь хага ДЭЛСЭЖ, гэр оронгий нь тvймэрдээд монголын хязгаар нутагт хулжин одож билээ.

Хуучин цаг улирч, хувьсгалын цаг эхлэхэд би буцаж ирсэн юм. Дvv минь чи тэгэхэд єлгийтэй хvvхэд байжээ гээд хонгорзул цэцгийн зєєлхєн бємбєлгийг илбэн:

-Хєєрхий миний Хонгорзул ийм л цэцэгнээс мэндэлсэн юм даа гэж хоолой зангируулан єгvvлж билээ.

Комментариев нет:

Отправить комментарий