Амьдралын жирийн л өдрүүд урсан өнгөрнө. Хааяахан бороо дусалж, гудмаар хосууд хөтлөлцөн алхана. Салхинд дэрвэх хормойгоо дарж аальгүйтэн инээх бүсгүйчүүл.
Инээд алдан баярлан хөөрөвч, үеийнхнээсээ салан одож буйгаа мэдрэн үл ялиг гуниг буусан харцаар нэгнээ ширтэх оюутан залуус.
Амьдралын жирийн л өдрүүд урсан өнгөрнө. Сайн сайхан, муу муухай зэрэгцэн оршино.
Ганцаараа амьдарч буй мэт бусдыг түрэмгийлэн, дээрэлхэн амьдрах нэгэн байхад бусдын төлөө л төрсөн мэт буян үйлдэж, сэтгэлээ баясгах ч нэгэн байх.
Ерөөс хүний амьдралын эгэл жирийн нэгэн өдөр бүхий л зүйлс зэрэгцэн орших ажээ.
gogo deer tawigdsan goy zuragnuud vzeerei...